Хуулиас давсан эрх мэдэлтнүүд иргэдийн эрх ашгийг ноцтойгоор хэрхэн зөрчдөгийг “Говьмастер” ХХК харуулж байна. Тус компани нь жонш олборлох эрхээ авч чадаагүй атлаа Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын хоёрдугаар баг “Цагаан өндөр”-т үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Үүнээс болж, тус сумын хоёрдугаар багийн 12 айл өрх өвөлжих өвөлжөөгүй болж, хахир өвлийг хаана өнгөрөөхөө мэдэхгүй