Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11:00 цагийн хэвлэлийн хуралд УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр оролцож, мэдээлэл хийлээ.Тэрээр “Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гэрийн ажиглалтад 1273 хүн байгаа бол орон нутагт 7210 хүн байна. Улсын хэмжээнд 68 тусгаарлан ажиглах байранд 2186 иргэн тусгаарлагдаж байгаа. Тусгай үүргийн нислэгээр татан авсан иргэдийн тусгаарлалтын хугацаа үндсэндээ дуусаж байгаа. Сая танилцуулсан тоон мэдээ