Өнөөдөр Монгол улсын аялал жуулчлалын салбарт 613 тур оператор, 349 жуулчны бааз, 468 зочид буудалд 50 гаруй мянган хүн ажиллаж байна. 2017 онд аялал жуулчлалаас олсон орлого 400 сая ам.долларт хүрсэн. 2016 оны эхний 10 сарын байдлаар гадаадын 410 гаруй мянган жуулчин Монгол улсад ирж 278 сая ам.долларын орлого оруулжээ.