Авлигын хэрэгт холбогдсон улс төрчид, гэмт этгээдүүдээс хураасан тансаг ангиллын автомашинуудыг дуудлага худалдаагаар зарах үйл ажиллагаа Ням гарагт Мексикт болох гэж байна. Өнгөрсөн онд улс орноо авлигалаас цэвэрлэхээ амлаж сонгогдсон ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор (АМЛО гэж товчилдог) дуудлага худалдаанаас олсон орлогыг нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд зарцуулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ. Түүний шинээр байгуулсан