Европын залуучуудын өвлийн олимпын наадам /EYOF/ ням гарагт Боснийн нийслэл Сараева хотод эхэллээ. Босни ба Херцеговинын шилдэг тамирчин Лариса Церичийн эхлүүлсэн Олимпын наадмын албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд Босни ба Херцеговины Ерөнхийлөгчийн зөвлөлийн тэргүүн Милорад Додик болон Македоны Ерөнхий сайд Зоран Заев зэрэг төлөөлөгч оролцсон байна. М.Додик  нээлтийн үеэр үг хэлэхдээ, “Залуучууд спортоор дамжуулан улс орноо сурталчлах нь хамгийн сайн арга зам юм. Бид өвлийн олимпын наадмаар Сараева хотод уулзаж байгаадаа баяртай