Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг “Эх хүүхдийг тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд батлагдсан “Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний журам”-ыг хэрэгжүүлэн ажиллахыг дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд үүрэг болгосон юм. Энэ дагуу НЭМГ-ын ажлын хэсэг нийслэлийн найман дүүрэгт хяналт, үнэлгээ хийсэн