Хэнтий аймагт жонш олборлож байсан БНХАУ-ын иргэн шороонд дарагдаж нас баржээ. Тодруулбал тус аймгийн Баян-Овоо суманд өчигдөр /2019.11.06/ 14.40 цагийн орчимд жонш олборлох зөвшөөрөлтэй "Хантайвшир" ХХК-ийн талбайд БНХАУ-ын иргэн 52 настай Ж шороонд дарагдаж нас барсан байна. Хэргийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газарт материалжуулан шалгаж байна.