“Ийм нэгэн дурлал”, “Мойлхон”, “Хайрын эрэлд” зэрэг олон киноны гол дүрд тоглон авьяас чадвараа гайхуулсан жүжигчин Б.Баярмаа дунд сургуулиа төгсөөд Багануур мисс болсон түүхтэй. Харин сурагчийн ширээнээс эхтэй нууцхан үерхлээ өнөө хэр нь дурсдаг жүжигчин бүсгүй, дуучин Б.Анхбаяр буюу A Cool хоёрын хайрын холбоог Багануурын охид залуус андахгүй мэддэг ажээ.