Ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх Жо Байден Сенатын гишүүн Камала Харрисыг хамтрагчаараа буюу Дэд ерөнхийлөгчөөрөө сонгожээ. К.Харрис нь энэхүү албан тушаалд нэр дэвшиж буй анхны өнгөт арьстан төдийгүй ази гаралтай анхны америк эмэгтэй болж байна. Калифорни мужаас Сенатад сонгогдсон тэрбээр энэтхэг ээж, ямайк аавтай