Бага насны хүүхдийн сэтгэцийн онцлогийн талаар сэтгэлзүйч Ж.Үйлстэй ярилцлаа. -Та хүүхдийн сэтгэлзүйн асуудлуудыг олон жил судалсан.  Хүүхдийн насны онцлогийг бид юу гэж ойлгох хэрэгтэй вэ? -Үечлэлээр нь авч үзвэл 1-3 насыг балчир үе, 3-6 болохоор сургуулийн өмнөх нас болдог.   Балчир насанд сэтгэлзүйн суурь хэрэгцээ төлөвшинө. Хүүхэд гэр бүлтэйгээ хоолны ширээний ард хоол иддэг