Завхан аймагт энэ сарын 16-ны өдөр Завханмандал сумын Мандал багийн нутаг Харганат хоолойд Тэмээний баяр болно. Энэхүү баярыг УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн дэмжлэг, санаачилгаар малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох ажлын хүрээнд Завхан аймгийн говийн бүс дэх сумдын тэмээн сүргийн үүлдэр, омог, тоо хэмжээ, чанар хүрэлцээг сайжруулах зорилготой зохион байгуулж байгаа аж.