Засгийн газрын 2013 оны отгон хуралдаан өнөөөдөр өдөр болж, дараах шийдвэрүүд гаргалаа. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг цахимжуулна Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн этгээдийн бүртгэлийг хялбаршуулж, цахимжуулах шаардлага байгааг 2012 онд хувийн хэвшлийн дунд хийсэн санал асуулгын дүн