Өвгөн Балбар хашин зээрдээ эмээллэж хуучин хар богцоо ганзгалаад «Ай хөөрхий. Данхар толгойт, далай нөхөөст нэр минь бид гурав ч хөг нь өнгөрч дээ» гэж толгой сэгсрэн өгүүлэв. Эмгэн нь дайзтай сум авчирч өгөхдөө: - Яасан ч хэрээ мэддэггүй өвгөн бэ дээ чи. Хар гөрөөс намнана гэж ганцаараа хөвч зүглэснээс Ононгийн эргээр