Нийслэлээс зуслангийн бүсэд ой, усны сан бүхий газарт олгогдсон газруудыг судалж, хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр шат дараатай ажлууд хийгдэж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуусан ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хандгайт, Шарга морьт орчмын нутаг дэвсгэр дэх зуслангийн бүсийн ой, усны сан бүхий газруудад зөвшөөрөлгүй