Унтсан, ухаан алдсаныг бүү мэд нэг хэсэг хугацаа өнгөрсөнийг Жунай мэдсэнгүй. Тас харанхуйн дунд олон зээр давхиад ч байх шиг, тэр зээрүүд нь тамхины цаас шиг нимгэн цагаан, нүд нь дандаа Цэрэндолгорын нүд шиг ажээ. Жунай тэнгэрийн заадас шиг сүлэрсэн их гэгээний зүг ортойгоо хөвж явна. Хоёр жижигхэн жигүүр, бүр