Үндэсний бөхчүүдийн талцал хуваагдал спортын салбараасаа хальж, бизнесмэн, улс төрчид хүртэл татагдан орсон. Ерөнхийлөгч Х.Баттулга бөхчүүдийг эв эеэ олоогүй тохиолдолд нэр бүхий хүмүүсийн цолыг хурааж, Монгол бөхийн өргөөг улсын өмчид авна хэмээн анхааруулаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэсэн ч хоёр хуваагдсан бөхчүүд эсрэг тэсрэг байр сууриа илэрхийлсээр байгаа. Харин өчигдөр болсон Монголын