Тэр нэг охин, юу ч хийсэн удаан үргэлжилдэггүй тийм охин байв. Хөдөөнөөс Токиод их сургуульд ирж суралцаад, дугуйлан секцэнд явах нь явсан боловч тэгсгээд сонирхол нь унтарч, дургүй болоод өөр юманд орчихдог, тиймэрхүү хүүхэд байв. Тийм оюутанд ч гэлээ ажилд орох цаг ирдгээрээ ирэв. Эхлээд тэрээр мэйкэр буюу эд зүйл үйлдвэрлэдэг компанид оров.