БНСУ-ын Прокурорын газраас өчигдөр далайд живсэн "Севол" хөлгийн оператор компанийн удирдлагыг баривчилжээ. Түүнийг 269 хүний амийг авч одсон аймшигт ослын хэрэгт хамаатуулан шалгахаар болсныг албаны эх сурвалж дуулгажээ. Өмнөд Солонгост болсон эл ослын шалтгааныг тогтоох, буруутай этгээдийг олж хариуцлага хүлээлгэх ажлыг тус улсын хууль хяналтынхан өргөн бүрэлдэхүүнтэй үргэлжлүүлж буй бөгөөд