Монголчууд зээлсэн мөнгөө гадныханд төлж эхлэхэд ганцхан жилийн хугацаа үлджээ. Улсын эдийн засагт багагүй ачаалал үүсгэх томоохон өр буюу бондын төлбөрүүд. 2016 оны гуравдугаар сард төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 500 сая ам.доллар босгосон “Мазаалай” бондын төлбөрийг хамгийн эхэнд буюу 2021 онд төлнө. Түүний дараа жил дараалан “Чингис”, “Гэрэгэ”, “Хуралдай” бондын