Засгийн газар, УИХ-ын гишүүд Улсын аварга малчин, тариаланч төдийгүй МҮОНРТ-ээс олгодог “Алтан төлийн эзэн” шагналыг тойргоос нь тодорсон сайчуудад cap шинийн өмнө гардуулдаг уламжлал тогтоод байгаа. Эдгээр шагналуудыг тухайн аваргуудын гэрт нь очиж гардуулдгаараа онцлогтой. Зарим УИХ-ын гишүүдийн тойрогт нэг ч “аварга” байхгүй байтал нөгөөд нь арав гаруй байх жишээтэй.