Монголчууд төдийгүй дэлхий дахин бүхэлдээ коронавирусээр “амьсгалж” байна. Гэхдээ олонх нь амны хаалттай, зарим нь маскгүйгээр. Шинэ долоо хоногийн эхэнд “Хүчит шонхор” захаас сурвалжилга бэлтгэж явахад махны худалдаачин залуугийн хэлсэн болчимгүй үг гол зураад болдоггүй. “Та амны хаалтаа зүүгээд худалдаа наймаагаа хийнэ үү” гэсэн худалдан авагчийн шаардлага хүсэлтийн хариуд залуу