Цэлмэг тэнгэрээр дүүлэн нисэх онгоцонд "тэнгэрийн бүсгүйчүүд" ажилладаг. Тэдний нэг МИАТ компаний агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн туслах Чимэддоржийн Мөнгөнчимэгийг бид урьж ярилцлаа. Түүнтэй уулзахаар гэрт нь 16.00 цагийн үед очиход дугаарын зочин маань шөнийн нислэгтэй учраас бэлтгэлээ базааж байна гэсээр нүүрэндээ "маск" тавьчихсан инээмсэглэсээр үүдээ нээсэн. -Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө