БНХАУ-д уригдан ажиллаж байгаад ирсэн Зураач Э.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Түүнтэй зураачдын ертөнц хийгээд, тэдний амьдрах нөхцлийн талаар ярилцсанаа хүргэе. -Хөх хотод ажиллах боломж хэрхэн олдсон талаар яриагаа эхлэх үү? -Би 2015 онд сургуулиа төгсөөд БНХАУ-ын Хөх хот руу явсан. Их сургуулиа төгсдөг жил манай улсаас Өвөрмонгол руу 100 гаруй зураачийн бүтээлийг явуулж, үзэсгэлэнд