Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бингуо өчигдөр бараалхав. Уулзалтын эхэнд БНХАУ-ын ТЗГ Дай Бингуо хэлэхдээ “Таныг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлье. Саяхан Лондоны Олимпийн үеэр бид уулзаж байсан. Өнгөрсөн 6 дугаар сард болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалтад Таныг