Бразилийн эрдэмтэд кофены найрлагад морфинтой төстэй уураг байдгийг илрүүлжээ. Бразилийн их сургуулийн судлаачдын өгүүлснээр шинээр илрүүлсэн уургийн найрлагад өвчин намдаах, тайвшруулах үйлчилгээтэй бодис байгааг өгүүлсэн байна. Эрдэмтэд энэ нээлтийг эмийн үйлдвэрлэл, өвчин намдаахад ашиглах боломжтой гэж дүгнэжээ. Уг бодисыг хулгана дээр туршихад морфиноос удаан хугацаанд үйлчилдэг болохыг тогтоосон аж.   Үнэн.мн