Нийслэлийн иргэний танхимд болж буй “Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гуравдугаар хурал”-ын үеэр "Мөнгөн гүүр" эмнэлэгт мансууруулах, сэтгэцэд нөлөөтэй эмийг зүй бусаар хэрэглэж байсныг илрүүлж, цагдаагийн байгууллага эрүү үүсгэн шалгаж байгаа гэсэн ноцтой мэдээллийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид мэдээллээ. Эхлээд уг мэдээллийг нууц байдлаар ярилцаад дараа нь сэтгүүлчдэд танилцуулсан