Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, байгууллага аж ахуйн нэгжээр орчны 50 метр дахь тохижилт