24 настай Авани Чатурведи нь Энэтхэгийн байлдааны онгоцны анхны ганцаарчилсан эмэгтэй нисгэгч болсон байна. Тэрээр энэ долоо хоногийн Миг-21 Бисон онгоцоор 30 минутын нислэг үйлджээ. "Энэ бол гэнэтийн гайхалтай мэдээ. Манай улсын зэвсэгт хүчний түүхэнд тэмдэглэгдэн үлдэх онцгой өдөр тохиож байна” хэмээн тус улсын зэсвэгт хүчний төлөөлөгч Анупам Баниржи ярьсан байна.