Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд манай улсад ажилласан. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үнэлгээний талаар танилцуулж буй Засгийн газар, Монголбанкнаас өгч буй мэдээллүүд хол зөрүүтэй байгаа нь анхаарал татаж байгаа билээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хоёр хоногийн өмнө ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матайг хүлээн авч уулзсан бөгөөд хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг амжилттай хэрэгжүүлсэн