САН ФРАНЦИСКО. /Ёнхап/. Дэлхийн олон нийтийн хамгийн том цахим сүлжээний үйлчилгээ үзүүлэгч “Facebook” компани шинээр дүрстэй чатын үйлчилгээ нэвтрүүлэх гэж байгаа тухай Британийн “Financial Times” сонин энэ сарын 18-ны дугаартаа мэдээлэв. “Facebook” компанийн удирдагч Марк Цукерберг өнгөрсөн жил дүрстэй чатын программ худалдан авахаар холбогдох компаниудтай уулзаж байсан боловч амжилтад хүрээгүй байна.