Дэлхийн хамгийн одтой хөрөнгө оруулагчдын нэг, ирээдүйтэй компани, бизнесийг таних ер бусын мэдрэмжээсээ болж “Омахагийн шидтэн” хэмээх хочтой болсон Уоррен Эдвард Баффет 1930 оны наймдугаар сарын 30-нд АНУ-ын Небраска мужийн Омаха хотод бизнесмэн, улстөрч Ховард Баффетийн ганц хүү болон төржээ. Уоррен Баффет багадаа хачирхалтай “бизнес хүүхэд” байсан бөгөөд үеийн хүүхдүүд