Олон улсын жүдо бөхийн холбооноос оны эхэнд таатай мэдээ дуулгалаа. Лондоны олимпиос хойш 2016 оны олимпийн эрхийн оноо цуглуулан, 2014 он хүртэл эрэгтэй, эмэгтэй долоон жингийн чансааг тэргүүлж буй 14 жүдочийг урамшуулж, жингээ тэргүүлсэн шилдгүүдийг 10 мянган ам.доллараар шагнахаар болжээ. Дэлхийн чансааг тэргүүлэгчдийг урамшуулж буй энэхүү мөнгөн шагналыг Монголын хоёр жүдоч