УОК-оос энэ сарын 24-нөөс эхлэн хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ. Тодруулбал, ирэх нэгдүгээр сарын 6-н хүртэл хатуу хөл хорионы дэглэмд шилжих аж. Уг саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаа бөгөөд шийдвэрээ олон нийтэд удахгүй мэдээлэх юм. Харин НОК-оос пиво, виног хорихгүй байх саналаа УОК-т хүргүүлсэн байна.