Гудамж, талбай, байшин, барилгаа өнгийн гэрлээр чимж, шөнөжин “солонгоруулаад”, түүнийгээ хэрхэн эрчим хүчинд хэмнэлттэй байдлаар шийдсэнээрээ дэлхийн улсууд өрсөлдөх боллоо. Зарим хотын удирдлага мод бүрийг, тэр байтугай барилгын шатыг ч гэрлээр чимсэн байдаг юм билээ. Гэтэл манайхан таг. Нийслэл хотын оршин суугчид нь харанхуй замаар бүдчин алхсан хэвээрээ л байна.