Швейцарын теннисчин Рожер Федерер Австралийн нээлттэй тэмцээнд /“Australian Open”/ 21 дэх удаагаа оролцож дээд амжилт тогтоожээ. Өнөөдөр эхэлсэн уг тэмцээнд өдгөө 38 настай Федерер эхний тойрогтоо Америкийн теннисчин Стив Жонсонтой учраа таарч, 6:3, 6:2, 6:2 онооны харьцаатай хожсон байна. Тэрбээр дараагийн тойргуудад Францын тамирчин Кентен Алис, Сербийн теннисчин Филип Крайинович нартай