Сарьсан багваахай нь сүүгээр бойжигч хөхтөн амьтан юм. Тэдгээрээс ганцаархнаа нисэх чадвартай. Дэлхий дээр 5,000 орчим хөхтөн амьтан байдаг ба үүний 20 орчим хувийг сарьсан багваахай эзэлдэг. Нийт 1,300 зүйлийн сарьсан багваахай байдгаас манай оронд 19 зүйл нь байдаг. Идэш тэжээлийн хувьд ялаа, шумуул, шөнийн эрвээхий болон бусад хортон шавжаар хооллодог.