Шадар сайд Ө.Энхтүвшин “Стандарт” банкинд 40 сая ам.доллар төлснөө гавьяа байгуулсан аятай зарласнаас хойш нэлээд хэд хоночихлоо. “Эрдэнэт үйлдвэр”-ийг онц байдал тогтоон байж эзэгнэсэн МАН-ынхны цаад санаа ерөөсөө л гадны банкны өрийг өгөх нэрээр мөнгө угаах явдал байсны зах сэжүүр тодорхой болсоор байна. Өр төлөхөд зуучилсан компанид хөлс гэж өчнөөн сая