Хэдхэн жилийн өмнө үнэ цэнэтэй байсан зүйл одоо захын дэлгүүрээс авчихдаг хямдхан бараатай адилхан болсныг харах ямар муухай юм бэ. Хүүхэд байхдаа телевизээр л хардаг байсан жүжигчин эгч “Соёлын тэргүүний ажилтан боллоо” гээд баярын нулимстай сэтгүүлчид ярилцлага өгч байсныг саналаа. Яамнаас шагнал гардуулахаар ирсэн хүнээс бараг сөгдөх шахуу хүндэтгэн авсан