..Ер нь мал өсчихжээ. 60 сая гарсан нь үнэн бололтой. Эзэнгүй өвөлжөө бууц бүү хэл хонд ч олдохоо больж гэнэ. Зуслангийн нутагт айлууд хаяа дэрлээд бууцгаачихаж. Өглөө оройд нийлчих гэж сандаргана. Алтайд харин ямаа голцуу юм. Үхэр, адуу ч их өссөн байна. Мал өссөн нь сайн хэрэг. Гэхдээ энэ янзаар цааш урагшлахгүй.