УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.  Мэдээллийн эхэнд тэд энэ долоо хоногийн пүрэв гарагт Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал хийх болсон тухайгаа мэдэгдлээ. Энэ талаар  УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Ёс зүйн хэм хэмжээг баривал төрийн алба хариуцлагажина. Ажлыг хариуцлагатай ажиллах хүмүүс авч явна. Хариуцлагатай албан тушаал руу шунан дурладаг