УБТЗ-ын эрх бүхий хоёр албан тушаалтныг тагнуулынхан шалгаж эхэллээ. Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг өнгөрсөн баасан гаргийн үдэш хууль сахиулах байгууллагынхан саатуулсан нь олны анхаарлыг татаад буй билээ. Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газар, Мөрдөн байцаах хэлтсийнхнийхээ хамт энэ сарын 4-ний үдээс