УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр АНУ-ыг зорилоо. Тэрбээр Нью-Йорк хотноо болох Дэлхийн парламентын спикерүүдийн дөрөвдүгээр уулзалтад оролцох  юм. Түүнчлэн есдүгээр сарын 2-3 хооронд Монгол Улсын Ерөнхийлөгч Хятад айлчлал хийхээр төлөвлөжээ. Ерөнхийлөгч Бээжин хотноо болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм байна.