Улсын ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах албаны ерөнхий нягтлан бодогч Б.Сарантуяаг өнгөрсөн долоо хоногт Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, шалгаж эхэлжээ. Одоогоор түүнийг чухам ямар учир шалтгааны улмаас саатуулсан нь тодорхой бус байна. Гэхдээ хөндлөнгийн эх сурвалжийн хэлж байгаагаар бол Б.Сарантуяаг албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгийг зувчуулсан хэрэгт буруутай