Монгол бөхийн өргөөнөө XVII жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх хүчийг сорин, уран мэхээ уралдуулан барилдлаа. Сар шинийн 56 дахь удаагийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Монгол Улсын харцага Б.Бат- Өлзий түрүүлж, Увс аймгийн Давст сумын уугуул Улсын