Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Фэйсбүүк хаяг ашиглан 350 иргэнийг залилж, 16 сая төгрөгийн хохирол учруулсан гэх 18 настай Б-г саатуулаад байна. Тухайн этгээд хуурамч хаяг нээж, олны танил хүмүүсийн нүүр зургийг ашиглан шагналт уралдаан зарлах замаар уг хэргийг үйлдсэн гэдгийг тогтоожээ. Хэргийг цааш шалгавал хохирсон иргэдийн тоо болон хохирлын мөнгөн