Том Бенек зочны жижигхэн өрөөнийхөө ширээн дээр бичгийн машинаа тавиад ажиллаж суулаа. Тэрбээр бичгийн цэвэр цаас хошоодыг авч хортой цаас хавчуулаад бичгийн машиндаа хийн “Ажил хэргийн тэмдэглэл” гэсэн гарчиг тавиад, дор нь маргаашийн он, сар бичиж, бичгийн машиных нь хажууд хэвтэх үнгэгдсэн шар хуудсыг ажиглан суулаа. Гар нооргоор дүүрсэн тэр