Хиймэл оюун ухааны технологи санаанд оромгүй зүйлсэд хүртэл нэвтэрч байна. Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотын зам, тээврийг удирдах газарт (RTA) байрлуулсан “ухаалаг” камеруудад тус байгууллагаар үйлчлүүлэгсдийн аз жаргалыг хэмжих ажил оноолоо. Дубайн зам, тээврийг удирдах газар нь автомашин жолоодох эрхийн үнэмлэх олгох, тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэх зэрэг үйлчилгээ эрхэлдэг