Нийслэлийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Нийслэл дэх хорих ангиудыг гэнэтийн байдлаар шалгасан байна. Үзлэг шалгалтаар нээлттэй болон хаалттай дэглэмийн хоригдлуудыг хамт байрлуулсан, прокуророос бичгээр зөвшөөрөл авалгүйгээр ажилд гаргасан, зөвшөөрсөн хэмжээнээс илүү тамхи хадгалсан, зэвсгийн чанартай эд зүйл өрөөндөө байлгаж байсан зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ. Зөрчлийг газар дээр засуулж, холбогдох арга хэмжээг