1974 оны 11-р сарын 24-ний өдөр Кливлендийн байгалийн түүхийн музейн палеоантропологич Дональд Йохансон /Donald Johanson/ болон түүний аспирант Том Грэйгийн /Tom Gray/ баг Этиопын Афарын гурвалжингийн Авашийн хөндий дэх Хадар хэмээх газраас AL-288-1 нэртэй бүлэг чулуужсан ясыг олсон. Энэ яснуудын 40 хувь нь гоминины /hominins/ Australopithecus afarensis төрлийн эмэгтэй хүний