Шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулав Малчин удамт монголчуудын амьдрал ахуйд газарзүйн мэдлэг өнө эртнээс өвлөгдөн ирсэн хэдий ч жинхэнэ орчин цагийн шинжлэх ухаан болж хөгжсөн нь 90 жилийн түүхтэй. Манай улсын шинжлэх ухааны анхны байгууллага болох Судар бичгийн хүрээлэнд 1924 онд газарзүйн кабинет байгуулагдсан цагаас хойш газарзүйн орчныг судлах ажил тасралтгүй үргэлжилсээр